“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай холбоотой асуудлаар СЗХ-ноос мэдээлэл өглөө. Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны хяналтын хэлтсийн дарга Б.Долгорсүрэнгийн мэдээлж буйгаар “Эрдэнэс-Таван толгой”-н хувьцааг арилжаалах, зарах ямар ч боломж нээгдээгүйг давтан онцоллоо. Тухайлбал, хувьцааг арилжиж, мөнгө болгохоор болбол Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо аль алинд нь бүртгүүлж, албан ёсны шийдвэр гарах ёстой. Гэтэл ямар ч шийдвэр гараагүй учраас хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлээгүй гэдгийг албан ёсоор мэдээллээ.
Хоёрдугаарт, иргэд хувьцааны данс нээх үйл явцыг зарж, борлуулах мэтээр ташаа ойлгож буйг ч хэллээ. Тухайлбал, 1072 хувьцааг иргэд өөрийн болгож баталгаажуулахын тулд брокер, дилерийн компанид данс нээлгэдэг. Ингэж данс нээдэг 60 гаруй компани бий. Гэтэл иргэд энэ данс нээх үйл явцыг зарах мэтээр ойлгож, Урт цагааны баруун жигүүрийн компанийн үүдийг сахиж байгааг хэлж байлаа.
Тэгвэл цугларсан иргэдийн дунд “Хувьцаагаа зарчихсан хүн бий”, “Хар машинтай хүмүүс ирж, нотариатаар баталгаажуулаад авч байгаа”, “Хувьцаа худалдаж авч буй хүний утасны дугаар ч бий” зэрэг яриа бий. Тэгвэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс иргэдийн мэдээллийн мөрөөр холбогдох утасны дугаар, машины дугаар зэргээр хөөн шалгахад хувьцаа зарсан гэх ямар ч нотолгоо, баримт олдоогүй хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ