МУГЖ, дуучин С.Жавхлангийн эхнэр болох уртын дуучин Г.Эрдэнэчимэгийг сонсогч фэнүүд нь “Жинхэнэ Монгол бүсгүй” хэмээн үнэлдэг. Үндэсний өв соёлоо дээдэлж, ахуй амьдралынхаа мөрдлөг болгож яваа тэрбээр эрхэм гавьяатын хувьд хоёр дахь гэрлэлт нь билээ. Өмнө нь бэлтэй айлын хүргэн гэгдэж явсан дуучин залуу анхны эхнэр Г.Долгормаа, бяцхан охин Ж.Юм-Агь хоёроо нэг л өдөр орхиод одсон түүхтэй.
Харин төд удалгүй “Шуранхай” хамтлагийн гишүүн Г.Эрдэнэчимэгтэй ханилж, хоёр дахь амьдралаа албан ёсоор зохиосон тэрбээр өдгөө хоёр охин, нэг хүүтэй болоод байгаа. Нэг үе нөхөртэйгээ хамтарч дуулж явсан Г.Эрдэнэчимэг сүүлийн үед бие даасан уран бүтээлдээ анхаарал хандуулж буй. Тэгвэл дуучин бүсгүй маань өнөөдөр чухам ямар асуудалд санаа зовж явдгаа олон нийтэд дэлгэжээ.
“Сайн байцгаана уу, Монголчууд минь. Гэр бүл салалт, нялх үрсийн өнчрөлд их санаа зовох боллоо. Тиймээс эхнэр нөхөр хэн нь ч бай. Аливаа зүйлд хүлээцтэй хандаач ээ. Амьдрал л юм чинь алдаж онох зүйл бишгүй л гарна шүү дээ. Тэр болгоныхоо тоогоор бие биенээ доромжилж хатуу бөгөөд муухай үгээр битгий булаач ээ. Энэ бүхэн амьдралын шалгуур л юм шүү дээ. Уурлаж, харааж, загнаж, хэрэлдэж, зодолдож салахын оронд сайхан хүлээцтэй хандаж, ууч сэтгэлээр нэг нэгнээ хайрлаж, хамгийн гол нь сайхан ярилцаж байгаач ээ гэж захих гэсэн юмаа. Нэг нь асуудалд тайван хандахад нөгөөх нь ч гэсэн дагаад тайвширна. Тэгээд л бүх зүйл нааштайгаар шийдэгдэнэ шүү дээ. ГЯЛАЙЛАА” хэмээн тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.



Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа