Уг нь тэрээр МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон ч парламентын тангараг өргөх ёслолын ажиллагаанд согтуу морилж, намын гишүүдийнхээ нэр нүүрийг түлж байсан удаатай. Бас түүнд намын нэрээр томилолт өвөртлүүлсэн Завханчуудынхаа итгэлийг хөсөрдүүлэн, гудамжны хараалыг чуулганы танхимд урсгаж, түмэн олны шившиг болж байсан юм. Энaэ мэтчилэн төрт ёсоо архинаас дор үзсэн гишүүн Монголын парламентын түүхэнд түүнээс өөр байгаагүй билээ.
Харин одоо Ш.Сайхансамбуу дахин УИХ-д нэр дэвших горьдлого тээн нам намын хаалга онголзуулж явна. Гэвч итгэл хүлээлгэсэн сонгогчдоо, нэр дэвшүүлсэн намаа хүндэлдэггүй түүнд боломж олдохгүй байна. Харин түүний охин С.Эрдэнэтуул аавынхаа шийрийг хатааж нийслэлийн иргэдийн хуралд МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр горилж байна. Хар тамхи, архи дарсны хэрэгт байнга нэр холбогдож явдаг тэр бүсгүй согтуугаар машин жолоодон хүүхэд дайрч гэмтээсэн ч хэргээс цэвэрхэн мултарч чадсан юм.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа