МУ-ЫН ШАДАР САЙД АСАН У.ХҮРЭЛСҮХ ПАУРЛИФТИНГИЙН СПОРТОД АМЖИЛТ ГАРГАЖ, “СПОРТЫН МАСТЕР” ЦОЛЫГ ХҮРТЛЭЭ


Монгол улсад паурлифтенгийн спортоор хичээллэж байгаа 1000 гаруй залуус байдаг байна. Үүнээс тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог 300 орчим мэргэжлийн тамирчин байна.

 

Манай тамирчид 1996 оноос эхлэн энэхүү хүчний спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд өнөөдөр хөрөнгө мөнгө нь байвал дэлхийн ямар ч тэмцээн уралдаанд оролцож чадах хэмжээний болсон гэдгийг Дани улсад зохион байгуулагдсан тэмцээний амжилтаас харж болно.Мөн өнөөдөр паурлифтингийн спортыг онцолж буй нь МУ-ын шадар сайд асан одоо Монголын зүүний хүчний холбооны ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ спортоор хичээллээд багагүй хугацааг өнгөрүүлсэний үр дүнд спортын мастер цолыг хүртлээ. Шагналыг монголын паурлифтенгийн нэгдсэн холбооноос гардуулан өгсөн байна.

 

Тэрээр мастер 1 ангилалд 93 кг-ын жинд нийлбэр дүнгээр 757.5 кг өргөж энэхүү болзлыг хангажээ. Мөн нөгөө талаас энэ спортыг олимпын нэг төрөлд оруулахаар яригдаж эхэлсэн ба 2020 оны олимпод тоглолт үзүүлэх эрхээ авчээ. Харин 2024 оны олимпын наадамд энэхүү спортыг тусгай төрөл болгон оруулах болов уу гэсэн горьдлогыг тус спортоор хичээллэдэг тамирчид дурьдаж байлаа.