“Боловсрол суваг” телевиз “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэхээр товоо зарлаад байгаа билээ. Энэ нэвтрүүлгийн анхны дугаар олны танил урлаг, соёлын найман эрхэм оролцож байгаа юм.
Жил бүр зохиогдох тус шоунд найман оролцогч 10 дугаарын турш Монгол болон дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлдөх бөгөөд хэн хамгийн сайн дуурайж чадсан нь дугаарын ялагч болох аж. Оролцогчид нэвтрүүлгээс финалын шат хүртэл өрсөлдөх бөгөөд шоуны ялагч 50 сая төгрөгийн эзэн болох юм. Хэдийгээр тэд урлаг соёлын салбарын хүмүүсийг сонгосон боловч загвар өмсөгч Э.Энхболдын хувьд нүдээ олсон сонголт биш байна.
Хэдийгээр тэрээр “VR” хамтлагийн дуучин ч гэсэн энэ удаад бол тайзнаа амьдаар дуулж, жүжиглэх хүндхэн даваатай тулгарч байгаа учраас түүний чадвар хүрэхгүй л болов уу. Тавдугаар сарын 8-нд загвар өмсөгч Э.Энхболдыг хэн гээч оддыг хэрхэн дуурайж даалгавраа гүйцэтгэхийг хамтдаа харъя.
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ