Америкийн модель, загвар өмсөгч Кармен Делл Орефайс (Carmen Dell’Orefice) өдгөө 84 настай үзэсгэлэнт бүсгүй билээ. Түүнийг зөвхөн Америкийн ч биш, дэлхийн хэмжээний хамгийн өндөр настай, өндөр чансаатай бүсгүй хэмээн үнэлдэг юм.
Дэлхий нийтээр түүний мөнхийн залуугаараа, үзэсгэлэнтэй байгаа нууцыг нь битүүхэндээ сонирхож суудаг. Гэвч энэ бүхэн маш энгийн. Тэр ердөө л бүтэн нойр авч, усанд сэлэлтээр хичээллэж, басхүү өөрийгөө хөгширчихвий гэдэгт огт санаа зовдоггүй гэжээ.

Кармен аль 15 настайгаасаа моделийн карьераа эхэлж, “Vogue”, “Harper’s Bazaar” зэрэг алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимж байв. Сонирхуулахад тэрээр хамгийн удаан хугацаанд модель хийж байгаа бүсгүйгээр шалгарч, үүгээрээ “Гиннесс”-ийн номонд бичигдсэн байдаг.

Саяхан тэрээр Америкийн “New You” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би бол хоол, сексийн мангас” хэмээн хэлж, олныг гайхшруулжээ. Энэ ч аргагүй юм. Түүний судсаар гал халуун Итали цус гүйж байгаа. Кармений аав нь Итали хүн байсан гэнэ.

Кармен өөрийгөө 100 нас хүртлээ өндөр өсгийт дээр алхаж, бариу даашинз өмсөнө хэмээн итгэдэг.

“Би үнэхээр толгой эргэм гайхалтай амьдралаар амьдарч явна. Над шиг амьдарч чадах хүн хэд билээ…” хэмээн нэгэн ярилцлагандаа итгэл төгс хэлсэн байдаг.




Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа