Улаанбурханы дархлаажуулалтад 18-30 насныхан хамрагдана


НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан улаанбурханы вакцин өнөөдөр ирж дүүргүүдийн өрхийн эмнэлгээр дархлаажуулалт явуулах гэж байна. Энэ талаар ХӨСҮТ-ын Дархлаажуулалтын албаны дарга В.Байгаль “Энэ сарын 12-ноос 25-ны хооронд орон даяар улаанбурханы эсрэг вакцинжуулах аян эхэлнэ. Нийт 624 мянган хүн тун вакцин ирсэн бөгөөд дархлаажуулалтад, 18-аас 30 насныхан харьяа өрхийн эмнэлэгийн төв дээр очиж хамрагдана. Уг дархлаажуулалт үнэ төлбөргүй хийгдэх ба вакцины үнэ төлбөрийг засгийн газраас гаргаж байгаа” гэлээ. Мөн албан байгууллагууд вакцинд хамрагдах хүний тоогоо харьяа дархлаажуулалт хийх төвд өгөх хэрэгтэй ажээ.