Эрүүгийн цагдаагийн газраас кибер гэмт хэрэг болон хуурамч виза карт ашиглан бусдад хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа талаар:
1. 1997 онд төрсөн “Т” гэгч нь компьютерийн мэдээллийн сүлжээнд нэвтрэх зориулалт бүхий тусгай үйлдлийн систем, програм ашиглан мэдээ, мэдээлэл, танилцуулга, онлайн худалдаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаг веб сайтуудын серверт хууль бусаар нэвтэрч нийт 24783 иргэд, алба хаагч, аж ахуйн нэгжийн мэдээллийн санг хуулбарлан авсан. Мөн бусдын компьютерт байгаа мэдээллийг хуулбарлан авах 12 ширхэг хортой код үүсгэгч програм бэлтгэсэн хэргийг илрүүлэн шалгаж байна.
2. 1985 онд төрсөн “Х” гэгч нь гадаадын иргэдийн виза картын мэдээллийг хууль бусаар ашиглан гүйлгээ хийж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлэн шалгаж байна. “Х” гэгчийн гэрт хийсэн үзлэгээр виза картын бэлдэц, виза картад электрон мэдээлэл байршуулах зориулалт бүхий төхөөрөмж зэргийг хураан авч мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Сэжигтний гэрт хийсэн үзлэгээр 92 ширхэг виза картын бэлдэц, виза картанд электрон мэдээлэл байршуулах зориулалт бүхий төхөөрөмж зэргийг хураан авсан аж.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ