Л.Ган-Эрдэнэ оддын дүрд хувирна


“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ энэ удаад үзэгчидтэй цэнхэр дэлгэцээр уулзах нь ээ. Тэрээр “Боловсрол суваг” телевизээр явуулахаар зэхээд байгаа “Яг түүн шиг” шоун урлаг, соёлын долоон эрхэмтэй мөр зэрэгцэн өрсөлдөхөөр болоод байгаа юм. “Камертон” хамтлагийн 20 жилийн ойн тоглолт дээр чамгүй жин хассан тэрээр энэ удаад дуу, бүжиг, жүжиг гээд төрөл бүрээр өөрийгөө сойн өрсөлдөнө гэсэн шүү.