УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч буйгаа өчигдөр 12.00 цагт хэвлэлийн хурал хийж, мэдэгдсэн юм. Тэднийг намаасаа гарах тухайгаа мэдэгдэхээс өмнө МАХН-ын дарга Н.Энхбаяр “Тэд арай тийм хачин, болчимгүй зүйл хийхгүй байх.
Хэрвээ гарвал тэд цэвэр албан тушаал хөөцөлдөж байсан хүмүүс болж харагдана. Тэгэхгүй байх гэж найдаж байна. Тэрбишдагва дарга надад Ч.Улаан, Чулуунбат бид гуравт ямар ч урваж шарвах зүйл байхгүй. Та бид гуравт 100 хувь итгэж болно гэж захиа бичиж байсан. Тэгэхээр энэ худлаа дэмий цуу яриа байх гэж би бодож байна” хэмээн намын гишүүддээ итгэж найдаж байгаагаа илэрхийлж байв.
Харин Н.Энхбаярыг ингэж хэлж, шүлс нь хатаж амжаагүй байхад Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч буйгаа хэвлэлээр зарлаж орхив. Тэгэхээр Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр Н.Энхбаяраас урвасан болж таарах нь. Тэд үг, үйлдлээ Н.Энхбаяраар заалгах улстөрчид биш хэмээн “агсамнаж”, МАХН-ыг орхиж, МАН-ыг сонголоо.
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана