Хийсэн бүтээснээрээ олонд танигдсан эрхмүүдийн нэг бол "ТВ Коктейль" хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр. Тэрбээр тайз, дэлгэц гэлтгүй салбар бүрд уран бүтээлээ туурвиж, алиалж хүмүүсийг инээлгэдэг авьяаслаг нэгэн. Хөгжилтэй, мэдрэмжтэй залуугаар арга хэмжээгээ хөтлүүлэх гэсэн томоохон компаниуд цөөнгүй байдаг.
Тэрээр үзэгчдийг уйдаалгүй ямар ч арга хэмжээг хөнгөхөн аваад гардаг болохоор ийнхүү урилга, заллагад дарагддаг.Энэ удаад тэрээр “Боловсрол суваг” телевизийн үзэгчдэд дэлгэхээр зэхээд байгаа “Яг түүн шиг” шоуны хэвлэлийн хурлыг хөтөллөө. “Боловсрол суваг” телевизийн ээлжит шинэ төсөл Нидерланд улсын “Эндемол Шайн” групын “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг ийнхүү гарч эхлэхээр оролцогчид болон товоо зарласан юм.
Түүхэнд нэрээ үлдээж, уран бүтээлээрээ гайхуулж чадсан авьяастнуудын дүр төрх, дуу хоолойг яг тэр хэвээр нь танд хүргэх тус шоу нэвтрүүлэгт Монголын найман алдартай уран бүтээлч оролцож байгаа юм.Сонирхуулахад, “ТВ Коктейь” хамтлагийн залуус “Боловсрол суваг” телевизтэй хамтран “Гэрлэн дохио” олон ангит киног дэлгэцнээ гаргахаар зураг авалтыг ажлаа хийн завгүй яваа юм.
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ