УДЭТ-ын залуу жүжигчин Н.Мөнхсоёл “Мөрдөгч”, “Хөлтрөг”, “Фейсбүүк од” зэрэг дэлгэцийн бүтээлд тоглосон. Гэхдээ тэрээр уран бүтээлээрээ танигдаж амжихаасаа өмнө УДЭТ-ын жүжигчин Б.Тамиртай хайрын романс үүсгэсэн нь нэг хэсэгтээ л хэвлэлийн “од” болгосон.
Өдгөө уран бүтээлдээ л анхааран хайр дурлалыг хойш тавтад байгаа тэрээр “Боловсрол суваг” телевизийн ээлжит шинэ төсөл Нидерланд улсын “Эндемол Шайн” групын “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт хүч үзэхээр шийджээ. Түүхэнд нэрээ үлдээж, уран бүтээлээрээ гайхуулж чадсан авъяастнуудын дүр төрх, дуу хоолойг яг тэр хэвээр нь танд хүргэх тус шоу нэвтрүүлэгт Монголын найман алдартай уран бүтээлч оролцож байгаагийн нэг нь жүжигчин Н.Мөнхсоёл юм. Тэд таны хамгийн хайртай дуучдын дүрд хувирч, итгэмээргүй гайхалтай дуу хоолойгоор уулзах нь ээ.
Монголын телевизийн салбарт шинэ өнгө төрх, өөрчлөлтийг авч ирэх “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг энэ сарын 8-ны ням гарагаас эхлэн “Боловсрол суваг” телевизээр гарч эхлэх юм байна. Дэгжин жүжигчин бүсгүй хэрхэн хэний дүр хувирахын харах л үлдлээ.
18 нас хүрсэн А үнэмлэхтэй зорчигчид суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Сайнцагаан суманд нөөлөг салхитай, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна
Ой, хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, 4 түймрийг цурамд орууллаа
Л.Энх-Амгалан: Орон нутгийн сурагчдыг дараагийн ЭЕШ болон улсын хэмжээний бусад шалгалтад цахимаар оролцуулна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Монголын эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр 3-р байрт шалгарлаа
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав