Хөвсгөлд амиа алдсан байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл нас барснаас хойш долоон сар болж байна. Өнгөрсөн хугацаанд хэргийн талаар ямар ахиц гарсныг түүний аав Ж.Төмөрсүхээс тодруулахад “Хэргийн явцад ямар ч ахиц гарсангүй. Сүүлийн дөрвөн сарын турш хүүг маань амиа хорлосон болгож, хэргийг хаах гэж оролдлоо.
Анх Хатгал тосгонд очиж ажилсан мөрдөн байцаагч маш муу ажиллаж, нотлох баримтаа дутуу цуглуулсан. Үүнээс болж одоо хүртэл ахиц гарсангүй. Мөрдөн байцаагч нараас асуухаар өргөн хүрээнд шалгалт хийж байна гэдэг. Гэхдээ надад ноцтой мэдээлэл бий. Цагдаа нарт өгөхөөс өмнө талийгаач хүүгийн минь асуудалд цагдаа нар хэрхэн хандаж байгааг тодруулж байж өгөхгүй бол бидний мэдээллийг үгүйсгэх гээд байдаг талтай” гэлээ.
Харин албаны эх сурвалжууд хэргийг шалгаж байгаа гэдгээс өөр тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа