Зам тээврийн сайд М.Зоригт болон МАН-ын Б.Цогтгэрэл нар өнөө өглөө Чингисийн талбайд хоёр биенийхээ зургийг ээлжлэн дарсныг фэйсбүүкийн нэгэн хэрэглэгч олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Энэ талаар Б.Цогтгэрэл "Хамтдаа даруулчихжээ, баларсан юм бэ" хэмээн жиргэсэн байна.
Дашрамд сонирхуулахад, Б.Цогтгэрэл нь М.Зоригттой ойр дотно харилцаатай байдаг гэдгээ сошиал сүлжээгээр дамжуулан илэрхийлдэг нэгэн юм. Энэ утгаараа өнгөрсөн хугацаанд Б.Цогтгэрэлийг МИАТ-ын ТУЗ-д орж ажиллаач гэх саналыг М.Зоригтын зүгээс тавьсан ч асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа аж.
Харин Б.Цогтгэрэлийн зүгээс энэ оны хоёрдугаар сард 9.5 сая төгрөгөөр МИАТ компанийн үйл ажиллагааг жиргээнд сурталчлах гэрээ байгуулсан нь саяхан нийтэд ил болоод байна.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа