Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хүлээж авах эсэхийг өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт хэлэлцсэн. Гэвч “Шударга ёс” эвсэл уг асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэх шаардлагатай гэж үзээд тав хоногийн завсарлага авсан юм.
Энэ үед УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва завсарлага авах шаардлагагүй, Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй хэмээн үзсэн. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр түүний эсрэг байр суурьтай байгаа билээ. Ийнхүү намын даргатайгаа санал зөрөлдсөн түүнийг намаас гарна, эвслийг задраана гэх мэт “мессеж” тарах боллоо.
Гэтэл УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Миний бие нэгэн тодруулгыг албан ёсоор мэдэгдэж байна. Би твиттерт бүртгэлгүй, өөрөө албан ёсны аккаунт нээгээгүй байдаг юм. Миний нэрээр жиргэж ташаа мэдээлэл тараасан нь хууль бус гэдгийг хэлээд энэ талаар холбогдох хууль хяналтын байгууллагуудаар шалгуулах болно” гэжээ.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа