Б.Ханбаатарт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ


Өнгөрсөн оны есдүгээр сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч 26 настай Б гэх бүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэрэг нь шүүхэд шилжжээ. Тодруулбал, Б.Ханбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.8, 96.2.9, 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Түүнд холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүнэ. Хурлын тов хараахан гараагүй байгаа аж. 

Medee.mn