“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид ээлжит шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ өргөн барих гэж байна. Нидерланд улсын “Эндемол Шайн” групын олон төсөл нэвтрүүлгийг тус телевизийн хамт олон Монголын үзэгчдэдээ хүргэсэн бөгөөд энэ удаад “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр бэлтгэн хүргэхээр ажиллаж байна.
Олон улсын тавцанд нэр хүндтэй шоу нэвтрүүлгүүдийг албан ёсны эрхтэйгээр эх орондоо гаргах нь телевизийн салбар, тэр дундаа шоу нэвтрүүлгийн ертөнцөд өөрчлөлт шинэчлэлийг авч ирэх давуу талтай юм. Ийнхүү “Боловсрол суваг” телевизийн хамт олон дэлхийн 39 оронд цацагдаж үзэгчдийг байлдан дагуулсан “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг хийх 40 дэх орон болсон таатай мэдээг хүргэж байна.
Түүхэнд нэрээ үлдээж, уран бүтээлээрээ гайхуулж чадсан авъяастнуудын дүр төрх, дуу хоолойг яг тэр хэвээр нь танд хүргэх тус шоу нэвтрүүлэгт Монголын найман алдартай уран бүтээлч оролцох юм. Тэд таны хамгийн хайртай дуучдын дүрд хувирч, итгэмээргүй гайхалтай дуу хоолойгоор уулзах болно.
Нэвтрүүлгийн гол дүр болох найман алдартнаар “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, жүжигчин Н.Мөнхсоёл, загвар өмсөгч Э.Энхболд, дуучин Б. Маралжингоо, загвар өмсөгч С.Сарнай, дуучин П. Баярцэнгэл, дуучин Э.Энхзол, дуучин Б.Амархүү нар сонгогджээ. Уран бүтээлчид нэвтрүүлэгт зориулан тусгай бэлтгэл хийн ажиллаж байгаа бөгөөд хоолойн болон бүжгийн бэлтгэлдээ аль хэдийнэ оржээ. Нэг оролцогч 10 алдартны дүрд хувирах бөгөөд Монголын болоод гадаадын гайхалтай уран бүтээлчдийн тоглолтыг нэг тайзнаас харах боломжийг танд олгох юм.
“Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт гурван шүүгч ажиллах бөгөөд шилдэг оролцогчид 50 сая төгрөгийн төлөө өрсөлдөх болно. Тэд долоо хоног бүр өөрсдийн авъяас чадварыг сорьж шүүгчид болон үзэгчдээс үнэлгээ авч өрсөлдөх юм. Харин нэвтрүүлгийн шүүгч нар хэн байх бол? Оролцогчид хэн гэдэг алдартны дүрд хувирч таныг алмайруулах бол? Яг түүн шиг дуулж, бүжиглэж чадах болов уу?
Монголын телевизийн салбарт шинэ өнгө төрх, өөрчлөлтийг авч ирэх “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг 05-р сарын 08-ны ням гарагаас эхлэн “Боловсрол суваг” телевизээр хүлээн авч үзээрэй.
Дэлхийн одод Монголын тайзнаа...
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа