Аливаа хосууд учрахад эрэгтэй нь заавал эхэлж танилцах ёстой гэсэн ойлголт Монгол охид, бүсгүйчүүдийн дунд түгээмэл бий.
Бидний мэддэгээр эрчүүдийнхээ араас хөл алдан гүйдэг эмэгтэйчүүдтэй улс бол Солонгос. Олон ангит Солонгос кинонд л охид нь хэн нэгэн залуугийн араас “уба, уба” гээд л эргэлдэн гүйж байдаг. Харин манай Монгол охид бол тийм биш ээ. Ихэд үнэ цэнэтэй, намбатай бас эрчүүд нь эхлэхийг л хүлээдэг. Энд нэгэн түүх өгүүлье.
Английн хөлбөмбөгийн багийн ахлагч, дэлхийн шилдэг хөлбөмбөгчний нэг Дэвид Бэкхэм алдарт “Spice Girls” хамтлагийн дуучин Викториатай гэрлэхэд дэлхийн сая сая хүүхнүүд түүнд атаархаж байсан. Энд нэг түүх өгүүлье.
Виктория хамтлагтаа дуулж байхдаа хамтлагийн охидтойгоо Английн багийн хөлбөмбөгийн тоглолтыг цэнгэлдэх хүрээлэнд алгасалгүй очиж үздэг байж. Хамгийн шилдэг тоглогч төдийгүй багийн ахлагч Дэвид Бэкхэмд тэр өөрийн эрхгүй дурлажээ. Дурласнаа хэлж чадалгүй тоглолтыг нь үзсээр бас түүнийг шүтэн биширсээр л байлаа. Гэвч тэр нэг л өдөр зоригтой шийдвэр гаргажээ. 1997 онд Дэвид Бэкхэмийг Манчестерт тоглож байхад ялалт байгуулсан нэгэн тоглолтынх нь дараа дуучин бүсгүй хувцас сольдог өрөөнд нь ганцаараа шууд л яван оржээ. Багийн залуус нь гайхсан ч тэрээр “Би Дэвидтэй уулзах хэрэгтэй байна” гэсээр хувцсаа сольж байсан Дэвид дээр очоод нэгэн жижиг цаас сарвайгаад “Чи надад таалагдаад байгааг би нуумааргүй байна. Би бол аятайхан эмэгтэй, чамд дурлана гэдэг чиний хувьд ч аз байх. Энэ миний утасны дугаар. Хүсвэл залгаарай” гэж хэлчихээд л шууд гараад явчижах.
Түүнээс хойш долоо хоногийн турш Викториа руу тэр яриагүй байна. Гэвч найм дах өдөр Викториад утасны нэгэн дуудлага иржээ. Тэрээр “хэн бэ?” гэтэл “It’s David, Hi….” гээд л тэдний дурлалын түүх эхэлсэн гэдэг. Цагаа олсон зөв зориг эмэгтэй хүнд хэрэгтэй гэдгийг эндээс харж болно. Тэд жилийн дараа буюу 1998 онд гэрлэж өдгөөг хүртэл дөрвөн хүүхэдтэй, өнөр өтгөн сайхан амьдарч байна.
Хайртай залуудаа, дурласан залуудаа сэтгэлээ илчилж чадахгүй яваа тэдгээр охид, бүсгүйчүүдэд зориулан бид энэхүү Скандал мэдээллэн түүхийг та нартаа зориуллаа. Б.Анчиймаа
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав