Жүжигчин Амараагийн "Би юу хийчих вэ" гэх бичлэг өнгөрсөн долоо хоногт олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан цагаасаа хойш нэлээд шуугиан дагуулж байна. Жүжигчин залуугийн эрх баригчдын өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажил, үйлдлийнх нь талаар ийнхүү үзэл бодлоо илэрхийлсэн нь олон нийтэд чамгүй таалагдсан. Сонирхолтой нь жүжигчин Амараа анх дөрвөн жилийн өмнө АН-ыг дэмжсэн хоёр ч бичлэгийг "амилуулж" байсан ба энэ удаа тэр бүгдийгээ эргэцүүлж бодоод би хийчих вэ хэмээн буруу сонголт хийж явсандаа харамсаж буйгаа илэрхийлсэн.
Үүнээс үүдэж түүнийг элдвээр гүтгэн доромжлох, тэр ч байтугай зодож дарамталсан талаар хүртэлх мэдээлэл гарлаа. Энэ бол эрх чөлөөт XXI зуун. Хэн юу хийх, гэж хэлэх, хэний төлөө хэрхэн саналаа өгөх нь тухайн хүний л дур. Түүнээс биш хэн нэгэн Энхболд, Сайханбилэгтнүүдэд таалагдах албагүй. Өнөөдөр АН-ыг дэмжиж байсан хүн маргааш нь итгэл алдарч хийсэн зүйлдээ харамсаж яагаад болохгүй гэж. Яагаад гудамжинд гараад "хаан нүцгэн байна" гээд хашгирч болохгүй гэж. Угтаа бид тэртээ 20 гаруй жилийн өмнө ийм эрхээ хязгааргүй үнэ цэнээр сольж авсан бус уу. Ерөнхийлөгчийн хэлдэгээр "Ардчиллал иймдээ л сайхан" биз дээ.
Гэтэл ойрын өдрүүдэд "Би юу хийчих вэ" гэх бичлэгийг улс төрийн ноцтой хэрэг болгож үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн жүжигчин залууд хуулийн хариуцлага үүрүүлэх талаар ярьж, бичиж эхэллээ. Өмгөөлөгч Г.Батбаяр гэгч "Жүжигчин Б.Амраагийн бичлэг 16-20 жилийн ялтай онц хүнд гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн 35 дугаа зүйлийн 5-д гүйцэтгэгч гэж байдаг. Харин тус зүйл ангийн 2 дугаар хэсэгт захиалагч гэж байдаг. Тэгэхээр МАН гэсэн эзэн биегүй хоосон биет бус харин мөнгийг шилжүүлсэн эрх бүхий албан тушаалтан шууд захиалагч болж, буруутан болно. "Hero Entertainment" студи бол зохион байгуулагч болно. Бичлэгээ ингэж хийе гэсэн санааг гаргаж хийсэн байна. Өөрсдөө ч үүнийгээ өчигдөр хүлээн зөвшөөрлөө. Харин жүжигчин Амраа гүйцэтгэгч буюу хамжигч болно. Тэгэхээр гол буруутай этгээд гардан гүйцэтгэсэн Амраа болно" гэх зэргээр ярив.

Захиалагч нь МАН уу, Женко Х.Баттулга уу аль эсвэл өөр хэн нэгэн үү гэдгийг одоо бол ямар ч хуулийн байгууллага тогтоогоогүй байгаа. Хэрэв хүний үгээр үг хийх ёстой бол бичлэг цацагдсан өдрийн маргааш нь Н.Алтанхуяг ”Өчигдөр Х.Баттулга гишүүн Ийгл ТВ дээр #Бүрэнзураглал-д орохдоо “Би юу хийчвээ” бичлэгээ алдсан бололтой юм. Маргааш ҮЗХ-даа ирээрэй!!!” гэж жиргэж байсан. Тэгвэл Женког ч гэсэн шалгах хэрэгтэй бус уу.
Ер нь бид ямар нийгэмд амьдраад байна вэ. Бид энэ бүхэнд дарлуулах гэж хөхөө өвлийн хүйтэнд хүйтэн талбай дээр өлсөж яваагүй шүү. Монголчууд үзэл бодлоо хэнээс ч хараат бусаар чөлөөтэй илэрхийлж байхын тулд Ардчиллалын замд Цагаан морин жил шилжин орсон юм шүү. Эрх баригчид жинхэнэ дарангуйлсан, дүр эсгэсэн ардчиллал гэгчийг бидэнд атгуулах нь бололтой.
ZALUU.COM
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа