“Make up artist” Шүрээ


Монголын кино урлагийн арын албанд зүтгэн бидний хайрлаж хүндэтгэдэг олон арван жүжигчдийг тухайн дүрд нь хувирган дэлгэцийн өмнө уулзуулж байдаг бүсгүй бол Make up artist Б.Шүрэнчимэг юм. Монголд энэ төрлийн мэргэшсэн боловсон хүчин гарын таван хуруунд багтах цөөхөн учраас тэрээр киночдын хувьд хамгийн эрэлттэй байдаг нэгэн юм.Энэ удаад түүнтэй кино багийнхны хамт бус урлагийн тоглолт дээр таарлаа. Тэрээр поп дива Сараагийн төрсөн өдрийн тоглолтод баяр хүргэн цэцгийн баглаа өгөхөөр явж байхдаа ийнхүү манай дуранд өртсөн юм.