-Э ГЭГЧ АЧАА БАРАА ЗӨӨДӨГ ЦАХИЛГААН ШАТАНД ГАЛ ТАВЬЖ БАЙГААД
ҮЙЛДЭЛ ДЭЭРЭЭ БАРИГДЖЭЭ-
Саяхан “Нарантуул” Олон улсын худалдааны төв галын аюулд өртөж, бас л олон зуун хүн амь амьжиргаанаасаа салах дөхжээ. Өнгөрсөн гуравдугаар сард тус төвд шөнийн 03:00 цагийн үед гал гарч, Онцгой байдлын аврагчид үүрийн 05:00 цагийн үед галыг бүрэн унтраасан байдаг. Энэхүү галын дүгнэлт одоо болтол гараагүй, дуулиан намжаагүй байтал “Нарантуул” ОУХТ-ийн шатсан барилгын суурин дээр баригдсан шинэхэн барилгад нэгэн этгээд гал тавьжээ. Азаар түүний тавьсан галыг газар авахуулалгүй таслан зогсоож, үйлдэл дээр нь баривчлан, аюулыг алсалсан байна.
Тодруулбал, тус төвд цахилгаан барааны наймаа эрхэлдэг Э гэгч нь шинэхэн барилгын дөрвөн давхарын ачаа бараа зөөдөг цахилгаан шатанд асаагуур ашиглан гал тавьж байгаа нь камерын бичлэгт тод харагдаж, холбогдох албаныхан шуурхай ажиллан, түүний үйлдлийг таслан зогсоож, улмаар цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалжийн мэдээллэснээр, эл хэрэг 14 хоногийн өмнө гарсан бөгөөд тус төвд гал тавьсан Э гэгчийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэрээр мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээгээд байгаа аж.
“Нарантуул”-ын түрээслэгчид цаанаасаа зохион байгуулалттайгаар гал тавьж байна хэмээн үзэж буй юм байна.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа