“Хэро энтертайнмент”-ын захирал Б.Баатар өөрийн фейсбүүк хуудаснаа “Хэлмэгдэл гэдэг аюулыг арьс махан дээрээ vзэж байгаа vеийн зураг бна...:)мартахгvй” хэмээн гэрэл зургийн хамт постолсон юм. Тэрээр “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хийж байхдаа нэвтрүүлгийнхээ хар материал буюу монтажлаагүй бичлэгүүдээ алдан хэвлэлийн хурал хийн энэ талаар мэдэгдэж байсан.
Харин хэдхэн хоногийн өмнө тус нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин энэхүү нэвтрүүлгийг санаачлагч, оюуны өмчөөр албан ёсоор эзэмшдэг болохоо албан ёсоор дуулган бичлэг алдагдсан асуудлын учрыг олтол нэвтрүүлгээ түр хугацаагаар завсарлаж байгаагаа дуулгасан. Харин энэхүү хурлын араас “Херо энтертайнмент”-ынхан хэвлэлийн хурал хийн бэлтгэсэн ч цацагдаагүй байгаа нэвтрүүлгүүдээ гаргана, цаашид үргэлжлүүлэн хийнэ. Найруулагч Б.Баатарт уг нэвтрүүлгийг хийх эрх, оюуны өмч нь байдаг хэмээн мэдэгдсэн. Чухам хэн нь хэлмэгдээд байгааг цаг хугацаа харуулах биз ээ.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа