“Би юу хийчихэв”-ээ гэсэн жүжигчин Б.Амарсайханы видео бичлэг сошиалаар багагүй хандалт, шейр авсан. Энэ талаар “Херо энтертаймент”-аас хэвлэлийн бага хурал хийхдээ, МАН-ын захиалгаар гүйцэтгэсэн гэдгээ зарласан юм. Харин МАН-аас “манай захиалаагүй” гэдэг тайлбарыг өгөөд буй. Хэрэв МАН биднийг гүтгэсэн гэж шүүхэд хандвал “Херо энтертаймент” бусдыг гүтгэсэн хэрэгт унахаар байгаа юм. Харин МАН-аас энэ видеог захиалсан бол бусдыг гүтгэсэн хэргээр өөрсдөө хариуцлага хүлээж магадгүй байна.
Учир нь шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 70.1.6-д сонгуулийн жил эхэлснээс хойш хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тотоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэх, доромжлох, хуурамч мэдээлэл тараавал мөнгөн торгууль оногдуулах юм уу үйл ажиллагааг нь зургаан сар түдгэлзүүлэхээр заасан бий. Хэрэв АН гүтгэн доромжилсон гэж гомдол гаргаж, шүүхээс гүтгэн, доромжилсон гэдгийг нь тогтоовол уг видео бичлэгийг захиалагч болон гүйцэтгэгчид Сонгуулийн хуульд заасны дагуу мөнгө торгууль хүлээж магадгүй байна.
Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяр “МАН болон “Херо энтертаймент”, жүжигчин Б.Амарсайхан нэр бусдын нэр хүндэд халдсан, гүтгэн доромжилсон хэрэгт унаж” болзошгүйг хэлж байна. Тэрбээр “Би юу хийчихэв”-ээ бичлэгээсээ болж жүжигчин Б.Амарсайхан, “Херо энтертаймент”, МАН гурав 16-20 жилийн ялтай онц хүнд гэмт хэрэгт унаж магадгүйг хэвлэлд өгсөн ярилцлагадаа сануулжээ.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ