Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам түүний харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв хамтран “Нээлттэй өдөрлөг"-ийг өчигдөр Чингисийн талбайд зохион байгууллаа. Э
нэхүү өдөрлөгийг жил бүрийн 4-р сарын 28 ны өдөр тохиодог Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярыг угтан зохион байгуулсан юм. Өдөрлөгийн үеэр иргэдэд нийгмийн даатгал, халамж, хүүхэд гэр бүлийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой бүхий л асуудлын талаарх мэдээ мэдээллийг нэг дороос өгчээ.
Мөн нийслэлийн зургаан дүүргийн Нийгмийн даатгал, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүд иргэдэд бүх төрлийн үйлчилгээ үзүүлж, зарим асуудлыг газар дээр нь шийдэж, өргөдөл, гомдлыг хүлээн авчээ.
Нээлттэй өдөрлөгийн үеэр үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж иргэдэд үйлчилгээ үзүүллээ.
Б.ТЭНГИС
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа