Авлигатай тэмцэх газраас Батлах хамгаалахын сайд Ц.Цолмонгийн зөвлөхийг саатуулжээ. Тодруулбал, Батлан хамгаалах яамны сайдын нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийг тус яамнаас зарласан тендерээс авлига авсан гэх үндэслэлээр саатуулсан байна.АТГ-аас түүнийг иргэн М-ээс энэ сарын 25-ны өдөр хээл хахууль авсныг үйлдэл дээр нь илрүүлсэн гэж АТГ-аас мэдээлэв.
Одоогоор түүнд эрүүгийн 201601000081 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Ж.Алтансүхийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасны дагуу сэжигтнээр тооцон, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.Одоогоор Ж.Алтансүхээс ямар нэгэн тайлбар аваагүй байгаа аж. Хэргийн талаар өөр эх сурвалжийн мэдээлснээр Ж.Алтансүхийг нэгэн компанийн захирлаас авлига авах гэж байгаа тухай мэдээлэл АТГ-т иржээ.
Энэ дагуу тус газраас гүйцэтгэх ажиллагаа явуулан, их хэмжээний мөнгө авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан байна.Эл хэргийг зарим эх сурвалж Ц.Цолмон сайдтай холбоотой байж магадгүй гэжээ. Учир нь Ж.Алтансүх Ц.Цолмон сайдын найз бөгөөд түүнийг анх БХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажилд авч, улмаар Нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөрөө томилсон гэх мэдээлэл байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа