Өчигдөр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Сүхбаатарын талбайд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын зарим зүйл заалтыг эсэргүүцэж тайван жагсаал хийв. Тэд удаан зогсож, хоолойгоо сөөтөл орилсоны эцэст ялалт байгуулав.
Учир нь тэд дээрх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах шаардлагатай, энэ хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө хууль санаачлагч батлагчид болон салбар яам, холбогдох газрууд нь анхаарч үзэх ёстой гэдгээ эмч нар илэрхийлээд байсан юм. Тэгвэл эмч нарыг төлөөлж байгуулсан түр хорооныхон өчигдөр ЭМСЯ-ны төлөөлөгч нартай уулзсан юм.
Тэгвэл энэ асуудлаар яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа орой жиргэжээ. Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч намайг дуудаж, эмч нарын саналыг тусган ЭБШХ-д өөрчлөлт оруулах саналаа өгвөл би өргөн барина гэдгээ илэрхийлэв” гэж жиргээжээ.
Ийнхүү эмч нарын жагсаж тэмцсэний үр дүн гарч, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад буюу эмч нарт “халтай” тусгагдсан хуулийн зүйл заалтыг өөрчилж, эмч нарын саналыг авах нь тодорхой болжээ.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ