Хэдхэн хоногийн өмнө жүжигчин Б.Амарсайханы тоглосон “Би юу хийчихэв ээ” гэх АН-ыг буруутгаж, сонголтондоо харамсаж буй талаарх бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Энэ даруйд тус бичлэгийг “Хэро энтертайнмент”-д УИХ-ын гишүүн Х.Баттулга захиалж хийлгэсэн гэх хардлага ч багагүй өрнөөд байсан. Тэгвэл “Херо энтертайнмент”-ийн графикч Ц.Мөнх-Очир “Амараагийн бичлэгийг МАН-ын захиалгаар манай студи хийсэн. Энэ асуудалд Х.Баттулга гишүүнтэй ямар ч холбоогүй. Х.Баттулга гишүүн бол зүгээр л манай нэвтрүүлгийн хөтлөгч” гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн.
Тэгвэл энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор МАН-ын зүгээс “Херо энтертайнмент”-ийг шүүхэд өгч, дээрх захиалгыг өгөөгүй гэдгээ нотлуулахаар болсон байна. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Манай намаас тус студид захиалга өгч дээрх бичлэгийг хийлгээгүй. Ямар шалтгаанаар “Херо энтертайнмент”-ийнхан МАН-ын захиалгаар хийлгэсэн гэж мэдээлэл хийснийг гайхаж байна. Тиймээс энэ асуудлыг шүүхэд өгч шийдвэрлүүлэн, намын нэр хүндийг цэвэрлүүлэхээр болсон” гэлээ.
Эх сурвалж: Zaluu.com
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно