570 гаруй жилийн түүхтэй “Жангар” туулийг найруулагч Х.Далайгийн “Алтанцээж” компани, Монгол Улсын “FSM media group”, Chimee’s music компаниуд “Жангар” төслийн хүрээнд 104 ангитай Монголын анхны 3D цуврал хүүхдийн анимейшн киног бүтээгээд байгаа аж. Тус киног Улаанбаатар хотноо энэ сарын 16-нд нээлтээ хийсэн бол өнгөрсөн Бямба гарагт буюу энэ сарын 29-нд Бээжин хотын олон улсын зургаа дахь кино наадмын үеэр “Жангар” хүүхэлдэйн кино мөн нээлтээ хийлээ.
Хүүхэлдэй киноны дараагийн нээлтүүдийг ОХУ-ын Улаан-Үдэ, Кызыл зэрэг хотуудад албан ёсоор нээлтээ хийх юм байна. Хүүхэлдэйн киноны Бээжин хот дахь нээлтэнд хүрэлцэн ирэгсэд “Жангар” хүүхэлдэйн киноны нэг ангийг хятад, Монгол хэлээр үзэж сонирхжээ. Хүүхэлдэйн киноны олон улс дахь нээлтүүдийг хийсний дараа буюу ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөсөн байна.
“Жангар” төслийн хүрээнд Монголын телевизүүдтэй хамтран ажиллаж хүүхэлдэйн киног Монгол хэлээр гаргах хүсэлтэй байгаа аж. Энэхүү бүтээлд эх нутаг, улс үндсээ хамгаалж, нөхөрлөлийн чин шударга зан чанар, Монголын эрэлхэг баатрын ариун үйлсийг харуулах үндэсний баатрыг 3D графикаар харуулжээ. Гэхдээ киноны хүүхэлдэйн баатруудын яриа болон тулааны хэсгийг илүү бодитой болгохын талд мэргэжлийн жүжигчдыг тоглуулж хуулбарласан гэнэ.
Б.ТЭНГИС
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно