Увс аймгийн Тэс сумын Нарийн голын гүүр өнгөрсөн Бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр орсон хүчтэй борооны үеэр нуржээ.
Сийрүүлхэд тус гүүрийг 2012 онд төсвийн 5.3 тэрбум төгрөгөөр “Эйч Кэй Би интернэйшл холдинг” компани барьж 2012 оны есдүгээр сарын 22-ны өдөр ашиглалтанд оруулсан байдаг. Үүнээс өмнө гүүр барих гэж 500 гаруй сая төгрөг төсөвлөсөн ч тухайн компани нь барьж чадалгүй, царцаасан түүхтэй. Харин гүүрийг барих явцыг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын /хуучин/ яамны Авто замын газрын хяналтын инженер Н.Ёндон хариуцаж ажиллажээ. Энэхүү нурсан гүүрийг засварлуулахаар аймгийн Засаг даргын тамгын газраас Эйч Кэй Би интернэйшл холдинг компанид албан ёсны мэдэгдэл хүргүүлжээ. “Эйч Кэй Би интернэйшл холдинг” компани нь Хятадын 100 %-ийн хөрөнгө оруулалттай компани аж.
Одоогийн байдлаар Увс аймаг Тэс сум хоёрын хооронд иргэд зорчиж чадахгүй байдалд хүрч, хөдөлгөөн хоригдоод байгаа юм байна. Хонконгийн хөрөнгө оруулалттай “Эйч Кэй Би интернэйшл холдинг” компани нь манай улсад үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд хөдөө орон нутгийн зам, талбай, гүүрийн бүх тендэрийг авдаг байна.
Харин эл компани хэрхэн яагаад зам гүүрийн тендэрт ногоон гэрлээр оролцдог вэ гэх асуудал урган гарч байгаа юм. Ямартай ч сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж буй гудамж төсөл болон авто зам, гүүрийн хамаг ажил болоод, богино настай эвдрэл гэмтэлийн ихэнх нь гадны хөрөнгө оруулалттай тендэрийн будилан хийсэн компаниудтай холбоотой. Хятадын компаниар зам тавиулж, хятад иргэдийг ажиллуулж байгаагаас харахад төсвийн хөрөнгийн нэлээдгүй төгрөг Хятадуудын халаасанд оржээ.
Б.ТЭНГИС
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа