П.Анужин: "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг ТҮР ЗОГСООЖ БАЙНА Б.УЧРАЛ, IKON.MN 16 МИНУТЫН ӨМНӨ TWEET 11 ХУВААЛЦАХ IKON.MN Монгол Тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээрээ олонд танигдсан хөтлөгч П.Анужин яг одоо Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж байна. П.Анужин ""Монгол тулгатны 100 эрхэм" эхлээд таван жилд 50 нэвтрүүлэг үзэгчиддээ хүргэсэн байна. Юуны түрүүнд энэ нэвтрүүлэгт оролцож байсан хүмүүстээ баярлалаа. Нэвтрүүлгийг надтай хамт хөтөлж ирсэн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ахдаа гүн талархаж явдгаа илэрхийлмээр байна. Миний хувьд хөтлөгч Анужин нэрээр танигдсан. Гэхдээ миний мэргэжил олон улсын хуульч. Энэ оны нэгдүгээр сард "Hero Entertainment" студиэс "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн дүрс алдагдсан. Энэ үеэр"Hero Entertainment" студийн захирал, найруулагч Б.Баатар бичлэгүүдийг маш том бүлэглэл хулгайлсан гэж албан ёсоор мэдэгдсэн. Өнгөрсөн гуравдугаар сард цагдаа энэ хэргийг шалгаж эцсийн дүгнэлт гаргажээ. Цагдаагийн байгууллагын мэдэгдэлд "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн бичлэг алдагдахад гадны том бүлэглэл ороогүй гэдэг нь тодорхой болсон. Тийм учраас энэ нэвтрүүлгийг санаачлагчийн хувьд энэ асуудал эцэслэн шийдэгдтэл түр хугацаагаар түдгэлзүүлэх гэж байна. Бид анх энэ нэвтрүүлгийг бүтээхдээ сайхан түүхийг бичих гэсэн зорилготой байсан учраас энэ зорилгыг алдагдуулахгүйн тулд түр хугацаагаар зогсоож байна." гэв.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа