ИЗНН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-тай эвсэх эсэх асуудлыг хэлэлцэн тус намтай уулзаж ярилцах ажлын хэсгийг намын дарга Ц.Ганхуягаар удирдуулан байгуулжээ. Хуулиараа намууд нь эвсэж сонгуульд оролцох эсэх нь дөрөвдүгээр сарын 29-н гэхэд эцэслэсэн байх ёстой. Ингэхдээ түүнээс урьтаж хамтарсан эвслийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргэх учиртай.
Үндэсний аудитын газраас өгч буй мэдээллээр цагийг нь тулган мөрийн хөтөлбөрөө хүргүүлбэл, хариуцлага хүлээхгүй гэдгийг эртнээс анхааруулах болсон. Тиймээс одоо эвсэх асуудлыг ярьж байгаа намууд үүнд анхаарах шаардлагатай болж буй.
ИЗНН-д өмнө нь Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, МҮАН, ХҮН-ууд эвсэх хүсэлт тавьсан байсан ч Үндэсний хорооны гишүүд нь дээрх намууд дотроо бужигнаантай байна гэж үзэн, эвсэх шийдвэр гаргаагүй юм. Харин одоо МАХН-тай эвсэх асуудлаар талууд ярилцах болж, ажлын хэсэг гарган ажиллаж эхлээд байна.
МАХН-ын хувьд МАН-тай эвсэх асуудлаар хэлэлцээр хийж, ажлын хэсэг гаргасан ч Н.Энхбаярын зүгээс хэтэрсэн барьцаа шаардсанаар МАН, МАХН 2016 оны УИХ-ын сонгуульд эвсэж орох асуудал хаагдсан юм.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ