Дуучин Бейонси нөхөр Жей Зигийнхээ нууц амрагийг илчилсэн талаар гадны хэвлэлүүд бичиж эхэллээ. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр “Lemonade” буюу “Нимбэгийн шүүс” гэх дуугаа гаргасан бөгөөд энэхүү дууны үг Жей Зи болон түүний нууц амраг Рэчил Роу гэх бүсгүйд зориулжээ.
Уг дуунд “Хонгор минь чи явж болно. Охин бид хоёрт санаа зовох хэрэггүй. Чи л эхэлсэн шүү. Чамайг хардахыг хүсэхгүй байна. Нэгэнт сэтгэл хөржээ. Одоо хангалттай. Охин минь уйлах ч би уйлахгүй. Тэр бүсгүй чинь гайхалтай юм байна лээ. Би харсан” гэх мөрт багтсан байна.
Рэчил загвар зохион бүтээгч бөгөөд олон жилийн өмнөөс Жей Зитэй амрагийн холбоотой байсан гэнэ. Харин Рэчил твиттер хуудастаа “Намайг гэр бүлийн хэрүүлдээ оруулах шаардлагагүй. Уучлаарай эвгүй сэтгэгдэл үлдээсэн бол. Би амьдралтай хүн. Миний амьдралыг хүндэтгээч” гэж жиргэжээ. Бейонси дууныхаа үгийг өөрөө бичсэн бөгөөд Жей Зи болон Рэчилийн талаар хэлэхээс татгалзсан байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа