Манай хэвлэл, мэдээллийн салбарт авилгачдын мөнгөөр буюу ард түмнээс луйвардаж авсан мөнгөөр хаалтын гэрээ гээч хууль бус гэрээг хийж улс төрч авилгачдыг хаацайлж хамгаалдаг, нийгмийн хамаг л болж бүтэхгүй бүхнийг зохион байгуулалттайгаар захиалгаар цацаж бусдыг хараар буддаг, авилгачдад алдаагүй бол хонон өнжин дугаарлаж зовохгүй байсан сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үүдэнд шавах энгийн ард, иргэдийг бужигнуулж бах тав нь ханадаг нөхдүүд Женко гэдэг нөхрийн буянаар гаарч байна. Дам яриаг дуулвал, нөгөө нөхөр нь пиарчид болон сэтгүүлчдэд /угтаа бол захирлуудтай нь тохирч/ өөрийгөө хамгаалж дуугаруулахын тулд 10-500 сая төгрөг өгдөг ханштай гэнэ. Гэхдээ ТББ байгууллагуудаар дамжуулдаг гэнэ. Түрүүн хэлсэнчлэн, тэр бол тэр луйварчны мөнгө биш харин ард түмнээс хулгайлсан мөнгө. Эдгээр этгээдүүдийн тухай УБ хотын захирагч Үүл баатар маань нийтийн хэвлэлээр хөшигний цаана нүүрээ нуусан лаларууд гэж сонсоход эвгүй боловч тун оносон нэр өгсөн.
Эдгээр лалруудын том төлөөлөгчийн нэг нь Цензургүй гэгддэг Мөнхбаясгалан. Бага залуудаа Авдрантын шоронд ял эдэлж байсан нэг хулгайч дээр байнга л гүйж очоод, унтаж хэвтдэг байсан гэх ухааны юмыг 90 саяын гэгддэг Гансүх өнгөрсөн жил нийтэд ярьсан. Үнэн худал нь мэдэгдэхгүй тэр яриа ч яахав. Ямар ч байсан энэ эмэгтэй нийгэмд байгаа хамаг л хар муу муухай юмны тухай ярих дуртай, тэрнийгээ цензургүй гэж нэрлэдэг ч үнэндээ бол Женкогийн телевизээр цензурт нь нийцүүлж, тэдний технологиор ярьдаг нь ил болсон. Яагаав нөгөө мүүн зүүн гээд Женко Таван толгойг өөрт нь өгөхгүй байгаа Ц.Элбэгдорж, С.Баярцогт нар луу тойруу замаар хийсэн тоглолтын үеэр бөөн юм болж, манай нэвтрүүлгийг С1 гаргахгүй байна гэж шуугиад youtube дээр тавьж тренд болгох гэж оролдсон ч бүтээгүй. Харилцаа холбооны хороо хэн ингэснийг тогтоох талаар шаардах хуудас илгээсэн ч нэг гадаад захирлынх нь орчуулагч байхгүй болж таарсан. Өөрийнхөө телевиз дээр өөрсдийнхөө нэвтрүүлгийг гаргахгүй байна гэж элийрдэг хүмүүсийг эрүүл гэхэд бэрх. Ард олныг төдий чинээ тэнэг гэж боддог нь харагдана.
Энэ нь лалруудын загалмайлсан эцэг болох Ц.Элбэгдоржийн тухай Н.Энхбаяр болон түүний эхнэрийн ам халсан яриатай алдарт бичлэгийг маш том бүлэглэлд “алдлаа” гэж солиордог “Баатар” Баатарын хэлсэнтэй адил байгаа биз. Баатар нэрэн дээрээ “Hero” гэж англиар тодотгоод байдаг тэр залуу хэд хоногийн өмнө Баянголын үүдэнд үймээн зохион байгуулж, турхирч байгааг нь харахад, үнэхээр мөнгөөр угжигчийгаа хамгаалахдаа баатар юмаа баатар юм.
Нэмж 500 цагдаа ирж байна, Баянгол дотор бүх хүмүүсийг гарыг нь шилэн дээр нь авахуулаад хэвтүүлчихэж гэж үймээнд уриалаад болохгүй болохоор нь Баатараар батлан харуулж, угжигчийг нь мэргэн буудагч буудах гэж байна гэж өөрийнхөө ерөнхий найруулагчаар нь ажилладаг Ийгл телевизээр аюулгүй байдлын судлаач Чулуунбат / ТЕГ-т ажиллаж байгаад халагдсан/ гэдэг нөхрийг шууд яриулж шуугиулав. Мөн Херод найруулагч хийдэг аюулгүй байдлын судлаач гэх гуншинтай Батзориг гэгч этгээд хэвлэлийн баатар болж ард иргэдийг цагдаагийн эсрэг турхирч харагдах юм. Аюулгүй байдлын судлаач ч гэж юу байдаг юм. Ямар ч байсан хараа муутай хүн гэдэг нь нотлогдсон. Тэгэхээр тэр бусдын аюулгүй байдлын талаар ярьж суухаас илүү өөрийнхөө аюулгүй байдалд анхаарч шил зүүвэл таарна. Улаанбаатарт харалган байтугай хараа сайтай хүн ч уначихмаар онгорхой нүх, суваг шуудуу зөндөө. Эсвэл луйварчны мөнгөөр юу ч ярьсан яахав гэдэг байж ч болох. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, үймээн самуунд уриалан дуудах гэдэг уг нь зүйл заалттай эрүүгийн хэрэг баймаар. Тэр мэргэн бууч нь барилгачин болох нь тодорход тэр нөхөр ч, телевиз нь ч худал, ташаа мэдээлэл тараасандаа хүлчцэл өчсөнгүй. Харилцаа холбооны зохицуулах хороо хүнээс өөрөөс нь та яагаад өөрийнхөө телевиз дээрээ өөрийнхөө мөнгөөр хийсэн нэвтрүүлгийг гаргаагүй юм бэ гэж асууж суухынхаа оронд энэ асуудлын талаар асуусан бол дээр байсан юм.
Цаашилбал жүжигчин Амраа би юу хийгээд байнаа, надаар юу хийлгээд байнаа гэж сошиалаар хүмүүсийг инээлгэсэн тоглолтондоо 50 сая төгрөг авсан, минут нь сая төгрөг гэж найзууддаа онгирсон сурагтай. Мундаг юмаа. Гэхдээ тэр сайхан жүжиг дээр чинь гарч байгаа ядуу иргэдийг бий болгоход угжигч шиг чинь луйварчид л хамгийн их нөлөөлж байгаа. Үр хүүхдүүдээ өрөнд орууллаа гэсэн. Ил шалгагдаж байгаагаас угжигч чинь Чингис бондоос 250 сая доллар шаачихсан байна шүү дээ. Нийт 1.5 тэрбум долларын зээлийн 6/1 % эзлэх их мөнгө. Тэр мөнгөөр 100 эмнэлэг, сургууль, цэцэрлэг буюу 21 аймагт, аймаг болгонд 5,5-ийг эсвэл нийслэлд 9 дүүрэгт 10,10-ийг барьчих их мөнгө гэдгийг бодоогүй нь харамсалтай. Харин засаг дамжин хэдэн яам толгойлохдоо хэдийг хуссаныг хэн ч мэдэхгүй.
За тэгээд Эх оронч Баттулыг дэмжигчдийн хуудас гэдэг Фэйсбүүк хуудсыг нь хөтлөдөг Дамбадаржаа гэдэг хөшигний ард нүүрээ нуусан лалруудын сонгодог жишээ болох нэг л их мөнгөтэй нөхөр энд тэнд сошиал дээр идэвхтэй залуусыг цуглуулан шоудаж, би Женкогийн пиарчин гэж хавийн амьтныг бужигнуулдаг сурагтай. Мөн үе үе гадаадад амарч далайн эрэг дээр тарвалзаж хэвтээ зургаа Facebook сүлжээнд тавьдаг хоббитой гэнэ. Хэний, хэнээс авсан мөнгөөр ингэж тансагладаг тухай ярих илүүц биз.
Бас Төрмөнх гэдэг зохиолч Монгол телевизэд 90-ээд онд ажиллаж байхдаа Женкогийн холбогдсон 17 чингэлэг спирттэй холбоотой хуурцагийг дотоодын цэрэг хамгаалж байсан улсын онцгой обьект, эфирээс хулгайлж устгаж, тэр нь баригдаад ажлаасаа хусуулж, ганцад хэдэн сар сууснаас хойш угжигчийгаа учир зүггүй магтах ажлыг манлайлах болсон.
Ер нь хуурцаг, хальс, бичлэг хүнээс болон өөрөөсөө хулгайлах бол энэ маш том бүлэглэлийн чаддаг ганц ажлын нэг гэдэг нь харагдаж байна. Бас нэг чаддаг ажил нь ард олныг хутган үймүүлж, төрийн эсрэг үймээнд турхирах.
Саяхан гэв гэнэт л Женког шалгаад эхлэхээр Эрдэнэс таван толгойн хувьцааг 1 сая төгрөгөөр авч байна гэж түүний хэвлэлийнхэн нийгэмд зар яаран түгээж хүмүүсийг бужигнуулаад авлаа. Ядарсан иргэдийг байнга турхирч бослого үймээн дэгдээж, төрийн эргэлт хийх гэсэн санаа ч юм бил үү. Улсаас луйвардсан мөнгөөр угжуулж, улс орныг самрагч нөхдүүдтэй холбоотой их хэмжээний мөнгөний баримтуудыг удахгүй та бүхэнд толилуулах болно.
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан шалгав