“Нью свийт фүүдс” ХХК-ийн эклерийг худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа. Учир нь тус эклерийг идсэн 45 хүн хоолны хордлого гэсэн оноштойгоор ХӨСҮТ оношлогдож, 27 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, эрүүл ахуйн тандалт судалгаа хийсэн байна. Мөн хүнсний сүлжээнд нийлүүлэгдсэн эклерийг яаралтай татан авах ажил хийгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 154 ширхэг бүтээгдэхүүнийг хураан аваад байна.
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно