Урлагт гавьяатай “Төмөр хатагтай”


Монголын рок, поп урлагт “Төмөр хатагтай” хэмээн нэрлэгддэг ая зохиогч, дуучин, продюсер Б.Ангирмаа манай дуранд өртлөө. Тэрээр поп дива Б.Сарантуяагийн төрсөн өдрийн тоглолт дээр хүндтэй зочноор уригдсан юм.

 

Тэд урлагт хамтдаа асаж, шатаж явсан дотны найзууд төдийгүй төрсөн өдрийн тоглолтоо фенүүдтэй хийх санааг дуучин, ая зохиогч Б.Ангирмаа “Алла Пугачеваг хар л даа” хэмээн ятгасаар анх хийх болсон тухай дуучин Сараа нэгэн ярилцлагадаа дурьдаж байсан юм.Тэрээр өдгөө ч урлагийн арын албанд зүтгэсээр байгаа бөгөөд “Киви” хамтлаг болон олон залуу дуучдыг урлагт хэмээх өнөр бүлд уруу татан оруулсан гавьяатан.