Жүжигчин Г.Ундармаа өнгөрөгч баасан гаригт тохижилт хийсэн ээлжит эмнэлэг болох Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харъяа, Баянхошуу салбар амбулаторийг хүлээлгэж өгсөн. Тэгвэл дараагийн ээлжид Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийг тохижуулж өгөхөөр төлөвлөжээ. Түүний хувьд өдгөө таван эмнэлгийг "Итгэлийн танхим" ТББ-ынхаа хүрээнд, олны хандив, өөрийн хичээл зүтэлээр тохижуулаад байгаа билээ. Тухайлбал:
1. Улсын клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхимыг засч, тохижуулах ажлын хүрээнд анх удаа иж бүрэн камержуулсан “Аавуудын өрөө” бий болгож, нийт 26 сая төгрөгийн засал, тохижилтын ажил гүйцэтгэжээ.
2. УНТЭ-ийн ЯТТ-ын иргэдийн хүлээлгийн танхим, өвчтөний үзлэгийн өрөө, эмч нарын ажлын өрөө, эмч ажилчдын амралтын өрөө, ариун цэврийн хоёр өрөө бүхий нийт 220м2 талбайг 89 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засч тохижуулсан.
3. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг бүрэн засч тохижуулсан. Хүлээн авахын нийт 220м2 талбай буюу хүлээн авах хэсгүүд, хүүхдийн тоглоомын өрөө зэргийг 89.2 сая төгрөгөөр тохижуулсан.
4. Авьяас хүүхдийн ордны гал тогооны өрөөг засч тохижуулсан байна.
5. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харъяа, Баянхошуу салбар амбулаторийн
-Хүүхдийн эмчийн өрөө
-Вакцины сувилагчийн өрөө
-Вакцин хийх өрөө
-Вакцин хадгалах өрөө
-Хувцасны өрөө бүхий 72м2 Хүүхдийн кабинет, 64м2 хүлээлгийн танхимыг 30 гаруй аж ахуйн нэгж, хувь хүний 34.437.420 төгрөгийн засвар тохижилтын ажлыг хийж дуусгажээ.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ