Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, бие даагчдын ихэнх нь энэ сарын 20-ний өдөрт багтаан Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр 100 гаруй субьект мөрийн хөтөлбөрөө ирүүлснээс 14 нь нам, хоёр нь эвсэл, 80 гаруй нь бие даагч аж. Өөрөөр хэлбэл, 2016 оны сонгуулийг бие даагчдын сонгууль болох нь гээд тодорхойлчиход буруудахгүй нь. Бие даагч нь хэтийдсэн энэхүү сонгуулийг улс төрийн хүрээнийхэн янз бүрээр л тайлбарлаж байна. Гол шалтгаан нь улс төрийн намууд олон нийтийн дунд үнэлэмжгүй болсон, хоёр дахь том шалтгаан нь улс төрд орж хүч үзэх гэсэн залуучуудын хоббитой холбоотой аж. Ингэхдээ АН, МАН-д гүйж явсан залуучуудаас нэлээд нь бие даан өрсөлдөхөөр болж, мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт хүргэсэн сураг дуулдана.
Нам, намаасаа нэр дэвшье гэвч “виз” олдохгүй нь нэгэнтээ тодорхой болсон учраас бие даагаад үзэхээр шийдсэн нь энэ аж.
Гэтэл өнгөрсөн хугацаанд бие даагчдын төлөөлөл болж ажилласан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар яг юу хийсэн бэ?. Бие даагчдын зүгээс боловсруулаад батлуулсан хууль байдаггүй, тэгсэн атлаа таалагддаг хуулийн төсөл ч байдаггүй. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах, алтны татварын хувь хэмжээг бууруулах, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг уул уурхайн салбартай холбогдох бүхий л төслүүд бие даагчдад балбуулж ирсэн. Хоморгонд нь Оюутолгой төсөл ч өртөж байв.
Тэр бүү хэл бүрэн эрхийнхээ хугацааг дуустал бие даагчаараа байж, сонголтоо хийнэ гэх тайлбар хэлж суусан нөхөд 2016 он гарангуут нам бараадаж эхэлсэн. УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-ийг, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-д оров. 2012 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж, бүрэн эрхийн хугацаагаа дуустал ямар нэг алхам хийхгүй гэсэн нь ингэж өөрчлөгдөв.
Намд эргэж орсон шалтгаанаа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Шийдвэр гаргах төвшинд бие даагчид цөөдөж байна гэж сонгогчид үзсэн учраас хуучин намынхаа гишүүнчлэлийг сэргээлээ” хэмээн тайлбарлана билээ. Үнэндээ бол арга ядсан тайлбар. Өөрсдийн үйлдлээ зөвтгөхийг л ядаж байгаа хэрэг юм.
Харин тэдний ажил хийлгэдэггүй үйлдэл гадна талд гоё харагдсан бололтой, дэндүү олон хүн бие даан өрсөлдөх нь.
Хэрвээ УИХ-д 76 бие даагч гараад ирвэл юу болох бол...
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ