Америкийн дуучин Селена Гомезын Хятадад дахь тоглолтыг улс төрийн шалтгаанаар цуцалжээ. Селена Гомез Далай ламтай уулзаж байснаас болж Хятадад хөл тавих эрхгүй болсон байна. Тэрбээр 2014 онд Далай ламтай хамт авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд байршуулсан нь Хятадын албаныхны хараанд өртсөн аж. Селена Гомез ирэх наймдугаар сарын 6 болон 8-ны өдрүүдэд Хятадын Гуанжоу, Шанхайд тоглох ёстой байв. Түүний “Revival” аялал тоглолт ирэх тавдугаар сард АНУ-д эхлэх юм.
Өмнө нь Бон Жови 2010 онд Тайваньд хийсэн тоглолтынхоо үеэр Далай ламын зургийг үзүүлснээс Хятадад хөл тавих эрхээ хасуулж байжээ. Бурхны шашны тэргүүн Далай ламыг Хятадын эрх баригчид Түвдийн салан тусгаарлах үзлийг дэвэргэгч хэмээн буруушаадаг юм.
Эх сурвалж: Daily Mirror,
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно