Телевизийн нэвтрүүлэгт гэрээт хөтлөгчөөр ажиллаж, гэртээ нүүр будалт хийх зэргээр цагийг тун ч зугаатай өнгөрүүлж суугаа дуучин М.Нара ээж болоод удаагүй билээ. Олонд танигдсан цагаасаа хойш хэвлэлээр таних, танихгүй эрчүүдтэй нэр холбогдож, хагас нүцгэн зургуудаараа ёстой л алмайруулж явсан адтай бүсгүй маань 30 насны босгон дээр гэр бүлийн амьдрал зохиосон.
Эр нөхрийнхөө тухайд ихэд нууцалж явдаг тэрбээр хүүгээ төрүүлсэний дараа “Дэндүү тарган” гэх шүүмжлэлийг цөөнгүй хүнээс сонссон тул бие галбир, гоо сайхандаа багагүй анхаарал хандуулж, урьдын үзэсгэлэнт дуучин бүсгүйн төрхөөр “эргэж ирээд” байгаа.
Гал халуун хайраар учирч 3 жилийг хамтдаа өнгөрүүлсэн тэдний хайр Нараг 7 сартай хөл хүнд байх үед дууссан гэдэг. Үргэлж нүдэндээ гал цогтой, хаана ч явсан инээмсэглэн байдаг дуучин бүсгүй анх удаа хувийн амьдралынхаа талаар “Учиртай урилга” нэвтрүүлэгт нүдэндээ нулимстай үнэнг хэлсэн юм. Тэр дүр эсгэж худлаа яриагүй хэн нэгнийг ч буруутгаагүй зөвхөн хүүгээ сайн хүн болгож өсгөхөө л олон дахин хэлж байсан юм. Удаан хугацаанд тэвчсэний эцэст 7 сартай хөл хүнд байхдаа ганц бие ээжийн амьдралыг сонгосон Нараг жинхэнэ хүчирхэг эмэгтэй гэж хэлмээр санагдсан. Элдэв зангүй Нара энэ удаа хүүгийнхээ эцэгт ихэд эгдүүцэж хэдэн үг чулууджээ.

"Энэ үрийг харах хайрлах тэврэх бүртээ чамд баярладаг ч чамайг ямар азгүй хүн болохыг бодож өрөвдөж суудаг. Хэрээний чинь тухай үлгэрийг уншаад өөрийн эрхгүй сэтгэл хөдлөв хөөрхий хаха" гэжээ.
Эх сурвалж: Factnews.mn
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа