УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дипломат албаны тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 10 гаруй хуулийн төслийг хэлэлцэх юм байна. 14.00 цагаас Улсын Их Хурлын гишүүн М.Зоригтоос 2014-2015 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Сүхбаатар аймгийн Баруун-Урт Эрдэнэцагаан сумын цахилгаан дамжуулах агаарын шугам болон 110/35/6 кВ-ын дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажлын явцын талаар Эрчим хүчний сайдад тавьсан асуулгын хариуг сонсох, Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяраас Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм байна.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа