Монголын улс төрд бөхчүүд цахиур хагалж байгаа төрийн өндөр алба хаших нь элбэг болсон. Тодруулбал, Парламентад хэдэнтээ суусан, Ерөнхийлөгчийн сонгуульд тоосоо өргөөд амжсан дархан аварга Б.Бат-Эрдэнээс эхлээд гавьяат тамирчин Х.Баттулга, аварга Д.Сумьяабазар гээд бөхчүүд биеийн хүчийг биш ухааны хүчийг уралдуулан улстөрч болсон.
Мөн тэдний араас нэр бүхий бөхчүүд тэдний халааг залгахаар удирдлагын академид суралцаж төгссөөр байгаа. Тодруулбал, өнгөрсөн жил даян аварга А.Сүхбат Удирдлагын академийн Төрийн удирдлагын менежментийн ангийг төгссөн.
Харин өнөөдөр Г.Эрхэмбаяр аварга Удирдлагын академийн Төрийн удирдлагын менежментийн ангийг төгсөж дипломоо гардаж авчээ. Тэгэхээр тун удахгүй Монголын улс төр төрийн удирдлагаар мэргэшсэн бөхчүүдээр бүл нэмэх бололтой.
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан шалгав