Жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим”-ынхаа ээлжит ажлыг хүлээлгэн өгнө


Жүжигчин Г.Ундармаа төрийн үйлчилгээ тэр тусмаа эмнэлгийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах үүднээс Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт "Итгэлийн танхим"-ыг бий болгон тохижуулж хүлээлгэн өгсөн билээ.Тэрээр өдгөө “Итгэлийн танхим” ТББ-ыг байгуулан ээлжит нэгэн ажлаа хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.

 

Энэ удаад тэрээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу салбар амбулаторийн “Хүүхдийн кабинет”, “Хүлээлгийн танхим”-ыг тохижуулсан байна. Өнөөдөр  15:00 цагт тэрээр СХД-ын 9-р хороо Баянхошууны эцсийн Цагдаагийн газрын баруун талд байрлах Баянхошууны эмнэлэгт энэхүү танхимаа хүлээлгэн өгөх нь ээ.