Жүжигчин Б.Амарсайхан харамсав


Жүжигчин Б.Амарсайхан өнгөрсөн сонгуулийн өмнө АН-ыг дэмжин “Намайг Амараа гэдэг...” хэмээн ардчиллыг магтан дуулж байсан цаг саяхан. Түүний энэхүү видеог мянга мянган монголчууд үзэн АН ардчиллыг гэх галыг асаасан гэхэд үнэнээс нээх хол зөрөхгүй бол уу. Харин тэрээр өчигдөр “Би юу хийчих вэ” хэмээх харууслын видеог оруулжээ.
Тэрээр ардчиллыг магтан дуулж байсан тэр л өдрүүддээ ийнхүү харамсан халаглан сууна. Цахим сүлжээнд энэхүү видеог МАН бус харин УИХ-ын гишүүн Х.Баттулгын АН-д барьж буй гэнэтийн бэлэг гэх хүмүүс олон байлаа. Магадгүй намаасаа гарч байгаа гэх эрхэм АН-даа “Дүр эсгэсэн ардчилалд” хэмээн ийнхүү шанаа өгсөн байж ч мэдэх юм.