Н.Батсуурь арслан Өвөр Монголын А.Батжаргалтай халз барилдана


Увс аймгийн харъяат Улсын арслан Намсрайжавын Батсуурь, Өвөр Монголын арслан А.Батжаргал нар энэ сарын 22-нд Хасар бөхийн төрлөөр халз барилдахаар болжээ. Арслан маань энэ талаар өөрийн фэйсбүүк хаягаараа дамжуулан “Сайн байцгаана уу, Өвөр монголчууд аа. 22-ны барилдаанд оролцохоор Өвөр Монголд хүрэлцэн ирээд байна. Бид хоорондоо таван удаа барилдаж, ялагчаа тодруулна.  Бөхөд хайртай та бүхнийг ирж үзэхийг уръя" гэжээ.

 

Н.Батсуурь арслан Өвөр Монголын А.Батжаргалтай халз барилдана