4-р сарын 23-ны Бямба гарагт "THE SPRING fashion’s night out" нэртэй нэгэн онцгой үдэш болох юм. ARIUNAA SURI брэнд үндэсний уламжлалт хувцасны элементийг шингээсэн өдөр тутмын спортлог чөлөөт загваруудаа Дани улсын гоёл чимэглэлийн DYRBERG/KERN брэндийн бүтээгдэхүүнүүдтэй хослуулан толилуулна. Энэ удаагийн шоунд Топ модель Урнаа болон бусад шилдэг моделиуд оролцож загвар үзүүлэх юм байна.
Энэ үдшийн хөтөлбөрт:
- ARIUNAA SURI брэндийн шинэ коллекцийн загварын шоу, худалдаа
- Дани улсын гоёл чимэглэлийн DYRBERG/KERN брэндийн танилцуулга, худалдаа
- Камертон хамтлагийн дуучин Ганаа , Киви хамтлагийн дуучин Ука нар оролцоно.
Энэхүү үдэш орчин үеийн урлагийн хэв маягийг бүх талаас нь мэдэрч, "Premium palace"-ийн тусгайлан бэлтгэсэн зоог, дэлхийн ховор соортын дарсны амталгааг амтлан, Temple club-ийн DJ BTR (The Majesty)-тай хамт хөгжмийн хэмнэлд нэгэн үдшийг гайхалтай өнгөрөөх боломжийг олгож байгаа юм.
Огноо.
2016 оны 4 дугаар сарын 23-ны өдөр
Үргэлжлэх хугацаа.
19.00-21.00 цаг /Загварын шоу үзүүлэх Тоглолт/
Байрлал.
“Premium Palace, Ikh Toiruu Street, Chingeltei District-5, Ulaanbaatar
Суудлын тоо хязгаартай тул таксаа урьдчилан захиалаарай.
Тах: 40,000₮
Тах борлуулах газрууд:
- ARIUNAA SURI boutique, Viva city N4
- DYRBERG/KERN салбар дэлгүүрүүд
- PREMIUM PALACE HOTEL
Холбоо барих утас: 88119969; 93113993; 99100355
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өнөөдрөөс эхэллээ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа
ШҮҮХ: 2 настай дагавар хүүгээ “Машин бохирдууллаа“ хэмээн амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан Э.Түмэнцогтод 22.6 жилийн хорих ял оноолоо