“Хосбилгүүнзул” ХХК-ийн захирал Зулаа төрсөн өдрөөрөө улаанбурхан өвчнөөр өвчилсөн бяцхан нярай нартаа туслах аяныг өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан өрнүүлээд байсан билээ. Тэгвэл өчигдөр түүний төрсөн өдөр тохион тэрээр хандивын аяныхаа хүрээнд цугларсан зүйлсийг ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бяцхан үрсийнхээ төлөө эмнэлгийнхэн болон эцэг эхүүдэд нь хүлээлгэн өгсөн байна.
Тэрээр энэ тухайгаа “Сүүлийн өдрүүдэд нийгэмд хамгийн их асуудалд дагуулсан тэр дундаа багачууд маань улаанбурхан өвчнөөр өвчилж, зарим нэг нь хүнд, эм тариа дутмаг байгаа зэрэг олон бэрхшээлүүд бий болсон. Өнөөдөр ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа багачууддаа болон аав ээжүүдэд багахан ч гэсэн тус дэм болох үүднээс 30 ширхэг халуун шил, 6 уут живх, 2 хайрцаг утлагын эм, 300 ширхэг амин дэмийн вакус, 2 ширхэг аппаратыг бэлэглэлээ.
Мөн бидэнтэй нэгдэж Монгол туургатны мисс хүүхдүүд амин дэмийн витамин, зарим хэрэгтэй эм, тариануудыг авч өглөө. Бяцхан дүү нар маань хурдан эдгээрэй” хэмээн фейсбүүк хуудаснаа бичсэн юм.Монголын үрс хурдан эдгэж, эрүүл саруул өсөж торних эцэг эхээ баярлуулах цаг ойрхон байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно