Жүжигчин П.Шүүдэрцэцэг “Улаанбурхан”-аар өвчилсөн хүүхдүүдэд тусална


Нийгмийг тэр чигт нь айдаст автуулж, олон арван нялхасын амь насыг авч одоод байгаа Улаанбурхан өвчин өнөөдрийг хүртэл намжаагүй хэвээр л байна. Улс төрчид сонгууль ярьж, өөрсдийгөө бодож , амиа хоохойлж байгаа энэ үед ард иргэд л бие биедээ тус дэм болж өвчнийг хамтын хүчээр даван гарахаар тэмцсээр байгаа юм.

 

Өчигдөр жүжигчин П.Шүүдэрцэцэг халдвартын эмнэлэгт очиж, өвдсөн хүүхдүүдийн эцэг эхчүүдийг эргэсэн байна. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа байрлуулсан бөгөөд газар дээр байдал үнэхээр хүнд хэцүү байгаа талаар дурджээ. Мөн одоогоор 500 гаран хүүхдүүд эмчлүүлж байгаа талаар ч мэдээлэл өглөө. Жүжигчин бүсгүй өөрөө санаачлан “Улаанбурхан” өвчнөөр өвчилсөн хүүхдүүдэд туслах хандивын аяныг эхлүүллээ.