МАХН-ын зүгээс МАН-тай эвсэх санамж бичигт гарын үсэг зурсанаасаа хойш хоёр ч зүйл дээр нэмэлт өөрчлөлт оруулахыг хүссэн билээ. Тодруулбал, МАХН-ынхан орон нутгийн сонгуульд оролцохдоо ИТХ-д авсан суудлын тоо саналын тоо харгалзана гэдгийг 2012 оны УИХ-д авсан саналын тоог харгалзаж үзнэ гэж өөрчлөхийг хүссэн байна. Тиймээс МАН МАХН-ын ажлын хэсэгт санамж бичигт оруулах саналаа буцааж авах, санамж бичигт оруулах саналаа олон салаа утгагүйгээр, цаг хугацаа идэхгүйгээр эцсийн хариугаа өгөхийг шаардаж буйгаа илэрхийлсэн юм.
Тэгвэл өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас 2016 оны сонгуульд ямар нэгэн нам эвсэлтэй эвсэхгүй дангаараа оролцох шийдвэр гаргажээ. Дашрамд дурдахад, МАХН-ын Дэд дарга Ж.Эрдэнэжамъяан “МАН шууд эвсэхгүй гэж мэдэгдээгүй байх. Харин бидний санал болгосон 25 тойргийн асуудал болон тавьсан нөхцөл хатуу байгааг илэрхийлсэн байх гэж бодож байна” гэсэн юм.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа