УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар дөнгөж сая Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр "МАХН тохирооноос буцаалаа. Өчигдрөөс хойш намын дарга нь өөр өөр намуудтай уулзаад, дундуур нь өөр намууд оролцоод байна. Үүгээрээ тэд эвсэхгүй гэсэн санаагаа илрэхийлж буй бололтой. Өчигдрөөс эхэлж тус намынхантай уулзах гэж хөөцөлдсөн, утсаар ярих гэсэн боловч чадсангүй" гэж мэдээллээ.
Сануулахад өчигдөр хоёр нам эвсэх талаар ажлын хэсгүүд дээр тохиролцож 51:25 гэсэн зарчмаар мандатаа хуваахаар болсон гэдгээ зарласан. Харин өнөөдөр Н.Энхбаяр МАН-тай эвсэх асуудлаар АН-ынханыг шантаажилж байгаад өөрийгөө ялгүйд тооцуулах тухай тогтоолын төслийг батлуулах гэж буй талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм. Тэгвэл Н.Энхбаяр ажлын хэсэг дээрээ тохиролцсон тохирооноос ийнхүү эхэлсэн бололтой. Энэ нь магадгүй түүнийг АН-ынхантай хэл амаа ололцсон болохыг нотолж буй бололтой. Ямартаа ч үйл явдал хэрхэн өрнөхийг хамтдаа харцгаая.
Эх Сурвалжl Zaluu.com
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа