Улаанбурханаар өвчилсөн хүүхдүүдийн дархлааг дэмжихэд зориулан 453.9 сая төгрөгийн эм бэлдмэлийг зарцуулахаар болсон талаар Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдээллээ.
Мэдээллийн эхэнд тэрбээр "Нярай, бага насны хүүхдүүд улаанбурханаар өвчилж ингэхдээ хавсарсан өвчлөлд өртөж байна. Энэ өвчний үед хүүхдүүдийн дархлааг дэмжих эм бэлдмэл өндөр үнэтэй байгаа учраас тэр бүр эцэг эхчүүд худалдан авч чадахгүй байгаа нь өвчин хүндрэх нэг шалтгаан болоод байна. Тиймээс дархлааны бэлдмэл болонхавсарсан өвчнийг эмчлэх эм бэлдмэлүүдийг олгох хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангаас гаргах шийдвэрийг өнөөдөр гаргалаа. Энэ мөнгөөр долоон төрлийн эм, бэлдмэлийг худалдан авч ХӨСҮТ болон орон нутгийн эмнэлгүүдэд яаралтай хангах ажлыг эхлүүлнэ. Эцэг эхчүүдийн нэмэлтээр авч байгаа долоон төрлийн эм, бэлдмэлийг багтаасан" гэлээ.
Дархлаа дэмжих, хавсарсан өвчнийг эмчлэх эм бэлдмэлүүд 160-250 мянган төгрөгийн өртөгтэй байдаг бөгөөд дээрх мөнгөөр гурван сарын хэрэглээг хангах юм байна.
Ингэснээр бага насны хүүхдийн дархлааг дэмжих, хавсарсан өвчний хүндрэлийг арилгаж чадна гэж мэргэжлийнхэн үзэж байна.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ